Хориглох зүйлс
- Details
- Category: City hall
- Hits: 12098

Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн олонхийн саналаар дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль, эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Налайх дүүрэгт хот байгуулсанаар өрхийн аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий өөрийн гэсэн онцлогтой хот болон хөгжих эрх зүйн сууриа ийнхүү амжилттай эхлүүллээ. Налайх дүүрэг нь 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болохоор төлөвлөж байна.
Санал өгсөн иргэдийн 96,9 хувь нь “Налайх хот” байгуулахыг дэмжлээ