2021 оны December 07 -нд бичлээ.

Нийслэлийн засаг дарга С.Бат-Үүл

Нийслэлийн засаг дарга С.Бат-Үүл АНУ-ын Хамден хотын Хот төлөвлөлт – Бүсчлэлийн зөвлөлийн дарга, Иелийн ИС-ийн профессор, доктор Анн Алтмантай чөлөөт ярилцлага хийлээ. Ярилцлагад НИТХ-ын …

Read more
2021 оны December 07 -нд бичлээ.

Чөлөөт ярилцлага

НИТХ-ын АА-ны Иргэний оролцооны хэлтэсийн нийт ажиллагсад АНУ-ын Хамден хотын Хот төлөвлөлт – Бүсчлэлийн зөвлөлийн дарга, Иелийн ИС-ийн профессор, доктор Анн Алтмантай чөлөөт ярилцлага …

Read more
2021 оны December 07 -нд бичлээ.

Нийслэл иргэний оролцоотой хэлт

Нийслэл иргэний оролцоотой хэлтэстэй боллоо

Read more
2021 оны December 07 -нд бичлээ.

Доктор Анн Алтманы сургалтын мэ

АНУ-ын Хамден хотын Хот төлөвлөлт – Бүсчлэлийн зөвлөлийн дарга, Иелийн ИС-ийн профессор, доктор Анн Алтман Нийслэлийн засаг захиргааны 90 гаруй албан хаагчдад “Хотын …

Read more
2012 оны November 16 -нд Super User бичлээ.

Хороодтой хамтран ажиллах төлөв

Нийслэлийн иргэний танхимд Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах семинарыг хороодын дарга болон ШАБ нарт НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга докторант Б.Баттүвшин 2012 …

Read more
2012 оны December 09 -нд Super User бичлээ.

Ерөнхийлөгчийн санаачлан болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах “Өглөөний цай”арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа. Энэ арга хэмжээ монголын ард …

Read more
2011 оны January 01 -нд Super User бичлээ.

Agenda for Dr Ann Altman

Горхи, Тэрэлжийн үзэсгэлэнт бүс нутгийн орон нутгийн засаг захиргааны албаны хүмүүс, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, нутгийн оршин суугчидтай уулзах уулзалтанд бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажилууд. …

Read more
2021 оны December 07 -нд бичлээ.

Хамтран ажиллах санамж бичиг

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг

Read more
2021 оны December 07 -нд бичлээ.

НИТХ-ын Ажлын алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон

Read more
Error
  • Error loading feed data
  • Error loading feed data
  • Error loading feed data

Сайтын мэдээллийн хуудас

Гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлт

Улаанбаатар хотын гэр хороололд суурьшиж буй 184.2 мянган айл өрх, гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж буй халаалтын зуухнаас гарч буй утаа, тортог агаарын бохирдлын 60 гаруй хувийг эзэлж байна.
Өнгөрсөн жилүүдэд хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжуүлж байгаа хэдий ч бодитой үр дүн бага байна.
Иймд Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх оновчтой бодлого нь газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инжөнөрийн төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай орон сууцны хороолол болгон хөгжүүлэх явдал юм.
Энэ ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг болгож, хотын гэр хорооллыг төлөвлөлт- зохион байгуулалтын 3 бүсэд хуваан, бүс бүрт тохирсон төлөвлөлтийг хийж байна. Үүнд:
  1. Хотын төвийн хэсгийн инжөнөрийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах бүс,
  2. Дулаан хангамжийг хэсэгчилсэн болон биө даасан эх үүсвэрээр шийдвэрлэн, цахилгаан болон цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээгээр хангагдах амины тохилог сууцны хороолол болгон хөгжүүлэх бүс,
  3. Нүүлгэн шилжүүлэх хэсэг буюу үерийн ам, далан суваг, голын сав газар, өндөр хүчдэлийн болон инженөрийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжоор хомс уулын хажуу болон орой, хогийн цэг, оршуулгын газрын хил хязгаар дотор болон хамгаалалтын зурваст айл өрх суурьшихыг хориглосон бүс болно.
Дээрх бүсчлэлийн дагуу гэр хорооллын газарт 2008 оноос хойш 17 байршилд дахин төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Гэвч гэр хорооллын барилгажилтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХЕТ-ний инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэр, авто зам, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах шаардлагатай байна. Энэ зорилгоор эхний ээлжинд барилгажуулахаар төлөвлөж байгаа гэр хорооллын газарт шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог дараах байдлаар гаргаж байна.
Тооцоогоор, эхний ээлжинд нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлтийг хийхэд нийт 179.8 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайлбал:
  • инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг барихад 84.9 тэрбум төгрөг
  • Авто зам барихад 18.7 тэрбум төгрөг • Сургууль, цэцэрлэг барихад 76.2 тэрбум төгрөг
  1. Гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах төслөөр 5 хороололд 37 900 айлын орон сууц баригдсанаар хотын агаарын бохирдлын цөм хэсэгт байрлах нийт 7 355 нэгж талбар буюу хашааны газар чөлөөлөгдөж, одоо байгаа гэр хорооллын 30 хувийн утаа үйлдвэрлэгч яндан үгүй болно.
  2. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, нөхцөл сайжруулах 7 төслийн хүрээнд 2 920 нэгж талбар бүхий хашааны газарт дахин төлөвлөлт хийж 4 744 айлын амины тохилог орон сууцны хороолол бий болно. Гэр хорооллын ердийн галлагаатай 4 700 зуух үгүй болно.
Дээрх 12 төслийг хэрэгжүүлснээр 42.6 мянган айл инженерийн шугам сүлжээ бүхий тохилог сууцанд орж, агаарын бохирдол 30 хувиар буурч 2000 оны агаарын бохирдлын үзүүлэлтийн хэмжээнд хүрэх боломжтой. Мөн хотын хөрс, усны бохирдол болон тоосжилтын асуудал давхар шийдэгдэж хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ.