Prof Andreas Auer : Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж

Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлагаас хамтран хэлэлцүүлэг хийлээ.
дэлгэрэнгүйг эндээс сонгон сонирхоно уу.

Санал өгсөн иргэдийн 96,9 хувь нь “Налайх хот” байгуулахыг дэмжлээ

Налайх дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга өчигдөр /01 дүгээр сарын 21-нд/    08:00-21:00 цагийн хооронд 7 хэсгийн хороонд амжилттай явагдлаа. Санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтад 19535 иргэн бүртгэгдсэнээс санал асуулгад 62,35 хувь нь буюу 12180 иргэн санал өгснөөс 96,9 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжлээ. Харин 3,1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0,8 хувь буюу 98 иргэний санал буруу тэмдэглэгдсэн тул хүчингүйд тооцжээ.

Read more: Санал өгсөн иргэдийн 96,9 хувь нь “Налайх хот” байгуулахыг дэмжлээ

Хяналтын тухай хуулийн төсөл

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд төрөөс  тавих хяналтын  зарчим,  эрх зүйн үндсийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг үндэслэл, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалах, шалгалт хийх журам, хяналтын байгууллага, албан тушаалтны нийтлэг эрх, үүргийг тодорхойлохтойхолбогдсон  харилцааг зохицуулахад оршино.

Дэлгэрэнгүй : Хяналтын тухай хуулийн төсөл

Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн хамтран зохион байгуулж буй  Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж сэдэвт илтгэл, оролцогч талуудын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Хаана: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, Төрийн ордон
Хэзээ: 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, 14.00 - 16.00 цагийн хооронд
Холбоо барих: T. Онон (330572, дотоод холбоо 100)

Хяналтын тухай хуулийн төслийн танилцуулга

Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн    үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг тодорхой шалгуурын дагуу цэгцэлж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хяналтын тухай хууль”-ийн төслийг шинээр  боловсрууллаа.

Дэлгэрэнгүй : Хяналтын тухай хуулийн төслийн танилцуулга