Орон нутгийн хөгжлийн сан

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй байдалд үнэлгээ хийн, иргэдийн оролцоог хязгаарлаж буй аливаа хууль, тогтоомж, журам дүрмийг өөрчлөх, шинэчлэх, хүчингүй болгох зорилготой үзэл баримтлал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Иргэний танхимд боллоо.

дэлгэрэнгүй : Орон нутгийн хөгжлийн сан 

Хороодын байршил

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

дэлгэрэнгүй : Хороодын байршил

Манай хороо-Миний оролцоо: Чингэлтэй дүүрэгт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Манай хороо - Миний оролцоо ээлжит сургалтаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ сэдвээр үргэлжлүүлэн явуулж байна. Чингэлтэй дүүргээс эхэлсэн сургалтууд явагдаж дуусаад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хороодоор цаашид үргэлжлэн явагдана.
Хороодод сургалт явуулдаг гол түшиц газар болох ерөнхий боловсролын сургуулиудын заал тэнхимүүдэд  сонгуулийн хэсгийн хороод байрласан байгаа тул энэ удаагийн сургалтыг задгай талбайд  зохион байгуулан явуулж байгаа бөгөөд сургалтанд оролцсон иргэд сургалтын ач холбогдолыг өндөр үнэлж идэвхтэй оролцож олон санал дэвшүүллээ.

Read more: Манай хороо-Миний оролцоо: Чингэлтэй дүүрэгт

Манай хороо-Миний оролцоо: Баянзүрх дүүрэгт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Манай хороо - Миний оролцоо ээлжит сургалтаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ сэдвээр Баянзүрх дүүргийн иргэдийн дунд үргэлжлүүлэн явуулж байна.
Сургалтанд дүүргийн Засаг дарга хороодын удирдлагыг сайн оролцуулж байна. Сургалтыг Шууд ардчилал хүрээлэнгийн лекторууд явуулж байна.

Read more: Манай хороо-Миний оролцоо: Баянзүрх дүүрэгт

Манай хороо - Миний оролцоо 2013.05.04-05

Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Хороодод явагдаж байгаа Манай хороо-Миний оролцоо сургалтууд амжилттай явагдаж байгааг тухай бүрд нь мэдээлж байсан билээ.
Сайны хажуугаар саархан хороо ганц байсан нь Хан-Уул дүүргийн 11-р хороо. Сургалт явуулахаар төлөвлөөд 3-р сарын 27-нд НИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Б Эрдэнэбулган ахлагчтай сургалтын баг очиход хороон засаг дарга С Түвшинжаргал “Манай хорооныхон газар шорооны маргаан болоод хэцүү байна...  үргэлжлэл-->

Дэлгэрэнгүйг доорхи холбоосонд дарж үзнэ үү.

Манай хороо - Миний оролцоо, Хан-Уул дүүргийн 10-р хороонд
Манай хороо - Миний оролцоо, Хан-Уул дүүргийн 11-р хороонд