Мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэлийн шинэчлэлийн баг нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлээд байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотдоо хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, төрийн үйлчилгээний шинэчлэл, онцлох шийдвэрүүдээ түүвэрлэн нийслэлийн иргэд Та бүхэндээ танилцуулж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж УИХ-аар баталгаажууллаа.

дэлгэрэнгүйг : Мэндчилгээ

Нутгийн захиргааны албан хаагчдыг урамшуулах журам баталлаа.

Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэн тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа. Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байна. 

Хонхтой цэцэрлэгийн тохижилт эхэллээ.

Улаанбаатар банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг буюу Энхтайвны хонхтой цэцэрлэг өнгө нэмэх гэж байна. Энхтайвны хонхтой цэцэрлэгийн шинэчлэлт тохижилтын ажлыг “Платнинум” ХХК болон “Эрчим оюу” ХХК-иуд гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, зам талбайг тохижуулах ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой байршилд орчны тохижилтын ажил хийж гүйцэтгэхээр гаргасан саналыг хүлээн авч, судлан, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгавар өгч, хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Энэ дагуу эхний тохижилтын ажлыг Улаанбаатар банкны санхүүжилтээр хийж эхлээд байна. Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийн тохижилтын ажил төлөвлөсөн хугацаагаар бол 2013 оны 4 дүгээр сарын 20-нд дуусна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Read more: Хонхтой цэцэрлэгийн тохижилт эхэллээ.

ХОТЫН ДАРГЫН УРИАЛГА

Улаанбаатар хотын эрхэм хүндэт иргэд ээ. Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурлыг зохион байгуулах гэж байна. Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн сайд нар хоёр жилд нэг удаа хуралдаж ардчиллыг хөгжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай дээд төвшинд ярилцаж, харилцан туршлага солилцдог уламжлалтай.

Read more: ХОТЫН ДАРГЫН УРИАЛГА