Улаанбаатарчууд шинэ хэмнэлд шилжлээ.

 

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурал энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахтай холбоотойгоор нийслэлчүүд шинэ хэмнэлд шилжлээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүх нийтийн цэвэрлэгээ нь өвөл, хаврын турш хуримтлагдсан их хогноос салгав. Сүхбаатарын талбайгаас гэр хорооллын буйдхан газрыг хүртэл хамарсан энэхүү их цэвэрлэгээнд 28 мянга гаруй иргэн оролцжээ. Мөн их цэвэрлэгээтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Соёлын төв өргөөний хойд талын авто замыг шинэчлэн засах ажил хийгдэж буй бол Сүхбаатарын талбайн өмнөх Хонхтой цэцэрлэг, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгийн ногоон байгууламжийг сэргээх ажил ид өрнөж байна.

Read more: Улаанбаатарчууд шинэ хэмнэлд шилжлээ.