Би улсаа бүтнээр нь харж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй өнөөдөр төрийн ордонд уулзлаа. Ерөнхийлөгч эхлээд өөрийн санал, байр сууриа илэрхийлээд дараа нь иргэдийн асуултад хариулав.
Иргэдийн хүсэн хүлээсэн олон ажил, асуудлыг шийдвэрлэх шинэ удирдлага,
багийг сонгон гаргаж ирсэн нийслэлчүүддээ баярлалаа
 
Уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэдийн төлөөлөл та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эхлээд 3 зүйл дээр талархал илэрхийлье гэж бодсон юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн иргэд миний зүгээс дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж ирсэнд би туйлын их талархдаг. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ороход манай нийслэлийн иргэдийн санал шийдвэрлэх нөлөөтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Read more: Би улсаа бүтнээр нь харж байна.