Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимын нээлтийн ёслол

Өөрийн юмыг өөднө татна гэв.
Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо хаана оршин байдгийг нийслэлчүүд тэр болгон мэдэхгүй байх. Харин Москва хороолол гэвэл тэнд гэж хэлэх нь олон биз. Дан байшин хороолол. 2014 оны 5-р сарын 28 нд тус хорооны иргэд Иргэний танхимтай боллоо. Энэ танхим нь нийслэлийн 57 дахь иргэний танхим боллоо гэж нээлтийн ажил дээр Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн ажилтан Д.Хархүү тэмдэглэн хэллээ. Тэрээр Иргэний танхимтай байхын гол утга учир нь хорооны иргэдийн хоорондын харилцаа сайжрах, бие биеэ ойлгох хүндлэх, үл ялгаврлах, мэдээ мэдээлэл солилцох, улмаар иргэд гэгээрч боловсрох, өөрсдийн амьдран байгаа хороондоо жинхэн эзэд нь байх, улс орны хөгжил дэвшилд иргэн хүний хувь нэмэр хүрч тусч түүнийхээ үр ашигыг хүртэж мэдэрч байх, Монгол улсын үндсэн хуулийн гол зорилгоо болгон тунхагласан Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмийг цогцлоон байгуулахад хамгийн анхны энгийн бөгөөд чухал арга хэмжээ байгаад байгаа юм гэж хэлээд хорооны иргэд нас хүйс,ажил мэрэгжилээрээ, сонирхолоороо хэсэг бүлэг болцгоон иргэний танхимаа байнгын ажиллагаатай байлгах талаар зөвөлгөөн өглөө.

Read more: Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимын нээлтийн ёслол

2014.05.15-нд Нийслэлийн Иргэний танхимд

Дүүрэг, хороодын иргэний оролцооны мэргэжилтэн, Иргэний танхимын ажилтнууд оролцов. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэхэд дуулаагүй, мэдэхгүй гэх иргэд байхгүй болсныг саяханы нийслэл даяар явуулсан мониторинг судалгааны дүнгээс харагдаж байна. Харин та хороо дүүргийнхээ ОНХС-гийн хөрөнгийг хуваарьлах төлөвлөх ажилд оролцсон уу? гээд асуухад тун тааруухан дүн гарч байна. Учир нь иргэд бидэнд мэдээлэл ирдэггүй тиймээс энэ төлөвлөх үйл ажллагаанд оролцож чадахгүй хоцордог гэж хариулж байгаа нь нийт судалгаанд оролцогч 14,709 иргэдийн %-нь хариулж байх юм.Нийслэл маань нийтдээ ийм бүрхэг юм уу гэтэл бас үгүй байна.Хорооны судалгаанд хамрагдсан иргэдийн 67,9 гаруй хувь нь оролцдог гэсэн Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Чингэлтэйн 1-р хороо 61,11, Сонгинохайраны 22-р хороо 53,66, 26-р хороо 50,78 хувьтай,Сүхбаатарын 9-р хороо 47,71 гэсэн хувьтай байгаа нь бас ч үгүй өндөр үзүүлэлт юм. Эдгээр таван хороодыг судалгаа явуулсан манай байгууллага Топ-5 хэмээн нэрлэж эдгээр хороодын удирдлага, ажилтан, хэсгийн ахлагч нарын 30 орчим хүнийг урин 2014 оны 5-р сарын 2-нд Нийслэлийн Иргэний Танхимд уулзалт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй:

Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ.

Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх ажил Нийслэлд улам бүр эрч хүчээ авсаар байна. Өнөөдөр буюу 2012 оны 5-р сарын 13-ны бэлэгт сайн өдөр Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ. Баянзүрх дүүргийн 8-р хорооны дэвсгэрт байрлах хоёр давхар байранд засвар тохижилт хийж энэ танхимыг байгуулжээ. Танхимын нээлтэнд Дүүргийн ИТХ-ын дарга Батхүү, Засаг дарга Пүрэвдаваа болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын ИНХ-ын дарга, засаг дарга нар болон иргэд оролцлоо. НИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Д.Хархүү Б.Эрдэнэбулган, Б.Ганболд нар оролцон баяр хүргэлээ.

Read more: Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ.

Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн хүн ам 1.3 саяд хүрч, дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ шилжээд байна. Бидний өмнө Улаанбаатарыгаа цоо шинээр хөгжүүлэх, дүрэмтэй болгох, иргэдийн эрүүл, тайван, соёлтой амьдрах орчинг бүрдүүлэх, хүн бүрийн хүсэл эрмэлзэл, санал санаачлагад тулгуурласан хөгжлийн загвар гаргах зэрэг олон ажил ундарч байна.

дэлгэрэнгүй : Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Баянхошууны иргэдтэй уулзлаа.

Ирэх жилүүдэд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэгэнд Гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн цогц арга хэмжээнүүд орж байна.
Нийслэлийн өнгө төрхийг сэргээн засах,иргэдийн оршин суух газар өмчилж байгаа газар эд хөрөнгө гэсэн хоёр сонирхолын аль алиныг нь онцгойлон анхаарч асуудлын эцсийн шийдийг иргэдийн оролцоогоор шийдвэрлэх чиг баримтлалтай энэ ажил урин дулаан эхэлж барилгын ажил эхлэх болсонтой холбогдон улам эрчимжиж байна
Өнөөдөр /2013-4-11/ нийслэлийн иргэний танхимд хөтөлбөрт хамрагдсан “Баянхошуу дэд төвийн байршилд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28-р хорооны иргэдтэй санал солилцох уулзалтыг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг гэр хорооллын хөгжлийн газар зохион байгууллаа.
Уулзалтанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э Бат-Үүл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх,хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдагч,Азийн хөгжлийн банкны РРТА-ийн удирдагч доктор Бхарат Дахияа,Нийслэлийн бүртгэлийн газрын дарга С Содномдорж,Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш Ганхуяг зэрэг албаны хүмүүс оролцож дахин төлөвлөлтийн бодлого,үйл ажиллагаа,хэрэгжилтийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэд санал бодлоо илэрхийлцгээлээ. Уулзалтанд дээрх хороодын 300 гаруй иргэд ирж оролцлоо. гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Subcategories