Ажлын туршлагаа солилцлоо.

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид Нийслэлд айлчлан ирж ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
 

Модераторууд (Чиглүүлэгч багш)-ын ээлжит сургалтын төгсөлт

Сургалтанд нийслэлийн дүүргүүдээс 45 иргэн хамрагдснаас 30 нь төгсөж, тэдэнд Шууд ардчилал - Иргэний оролцоо-ны багшийн сертификатыг НИТХ-ын  Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү гардуулан, баяр хүргэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Алслагдсан гэр хорооллынхон Төрийн тэргүүнд ажил амьдралаа танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан захын гэр хорооллын 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай 2013 оны гуравдугаар сарын 16-нд уулзаж, тэдний саналыг  сонсон ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн байр суурь, саналыг сонсож, тэдний олон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ “Баянзүрх дүүрэг бол 280 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж. Монгол Улсын 2,8 сая хүн ам 10 Баянзүрх дүүрэгтэй тэнцэнэ. Баянзүрх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 4,4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг иргэдийнхээ оролцоо, саналын үндсэн дээр юунд зарцуулахаа шийдэх ёстой. Иргэд санаачилгатай байж өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ажилламаар байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Зөвлөлгөөний хөтөлбөр

Шууд ардчилал-иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт болно.

Хэзээ: 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08.30 цаг
Хаана: Улаанбаатар хот, Төрийн ордон, Их танхим
Зохион байгуулагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Нийслэлийн багш нарт хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан багш, ажилтнууд болон өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг аварч цусаа харамгүй бэлэглэдэг трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа нарыг “Хангарьд” одонгоор, БЗД-ийн 55-р сургуулийн багш Я.Туяа, СБД-ийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, СБД-ийн 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, СБД-ийн 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын 8 хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, СБД-ийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Subcategories

  • Мэдээ
    • Дотоод мэдээ

      Component ImageEach component ... the extension managers.

    • Нийтлэлчдийн мэдээлэл

      Media ImageНийтлэлчдийн мэдээллийн мөрөөр...

      • Б.Баттүвшин
      • Жагдлын ХЭРЛЭНТУУЛ

        нитх-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн Гадаад харилцаа,олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулагч Жагдлын ХЭРЛЭНТУУЛ танилцуулж байна

      • ЭНХМАНЛАЙ Сүхээ
        Сургалтын болон арга хэмжээний төлөвлөлт, бичиг хэрэг, хэвлэл мэдээлэл хариуцсан зохион байгуулагч
      • Б.Ганболд

        Languages ImageМэдээллийн технологи, компьютер программ хангамж, тоон архив хариуцсан зохион байгуулагч

        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

      • ХАРХҮҮ Доноров

        Зохион байгуулалт, хүний нөөц, ерөнхий төлөвлөлт хариуцсан зохион байгуулагч

        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

      • Бээжин ЭРДЭНЭБУЛГАН
        Социологи, нийгмийн санаа бодлын тандалт судалгааны асуудал хариуцсан зохион байгуулагч
        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • Чулуун-Очир МӨНХ-ЭРДЭНЭ
        Эдийн засгийн төлөвлөлт хариуцсан зохион байгуулагч
        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
        99226587


    • Шуурхай мэдээ