Хөдөлмөрч хүнд боломж боломж нээлттэй - үзэсгэлэн яармаг, худалдаа

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь 2010 онд байгуулагдсан 12 ажилтантай, үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгөх сургалт, хөнгөлттэй зээлэнд хамруулах, хэлэлцүүлэг зохион явуулах, үзэсгэлэн яармаг зохион явуулах мөн нэг цэгийн мэдээлэл инкубацийн үйлчлигээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.
Үйл ажиллагааны танилцуулга Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид аливаад санаачлагатай амьдралынхаа чансааг дээшлүүлэх хүсэлтэй, хотын жишигтэй хөгжлийг дэмжигч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй иргэдийнхээ бизнес эрхлэх эрмэлзлэлийг бодитойгоор тэтгэж иргэд аж ахуй нэгжийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбож өгөхөд оршино.
Нийт 34 аж ахуй иргэдийг хамруулан оролцуулж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа эдгээр иргэд аж ахуй эрхлэгчид нь өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал Ноос ноолуур, эсгий эдлэл, бэлэг сувенир, хүнсний бүтээгдэхүүн, гар урлал, модон эдлэл зэрэг үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан.
Үзэсгэлэнгийн зорилго: жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуй нэгжийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах, хэрэглэгч захиалагчтай холбож өгөхөд оршино.