Алслагдсан гэр хорооллынхон Төрийн тэргүүнд ажил амьдралаа танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан захын гэр хорооллын 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай 2013 оны гуравдугаар сарын 16-нд уулзаж, тэдний саналыг  сонсон ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн байр суурь, саналыг сонсож, тэдний олон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ “Баянзүрх дүүрэг бол 280 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж. Монгол Улсын 2,8 сая хүн ам 10 Баянзүрх дүүрэгтэй тэнцэнэ. Баянзүрх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 4,4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг иргэдийнхээ оролцоо, саналын үндсэн дээр юунд зарцуулахаа шийдэх ёстой. Иргэд санаачилгатай байж өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ажилламаар байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.