Хяналтын тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хуралд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хяналтын тухай” хуулийн төсөлд иргэд, байгууллагын саналыг хүлээн авах зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 29-ний /Даваа гараг/ өдрийн 10.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдах нээлттэй хэлэлцүүлэгт та бүгдийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна. 

Бүртгүүлэх : facebook

google

Хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Улсын Их Хурлын 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна”, “салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох”, “мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсан билээ.

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд энэ тогтоолын хавсралтын 2.4-т “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх чиглэлээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх” чиглэл өгснийг хуулийн төслийг боловсруулахдаа баримталсан болно.

Хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Хяналтын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөр

Зорилго: Хяналтын тухай болон бусад хуулийн төсөлд иргэд, байгууллагаас гарах санал, санаачлагыг хүлээн авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Хугацаа: 2014 оны 9-р сарын 29-ний Даваа гараг, 10.00-12.00 цагт

Хаана: Нийслэлийн Иргэний Танхим /Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байр/

Оролцогчид: Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд

Зохион байгуулагч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтэс болон Иргэний оролцооны хэлтэс

Үр дүн: Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжүүдээс гаргасан саналыг нэгтгэж, хуулийн төсөл боловсруулагчдад хүргэх

Хугацаа

Үйл ажиллагаа

1.

09.30-10.00

Хэлэлцүүлэгт оролцогчдын бүртгэл

2.

10.00-10.20

Нээлт /Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга А.Бакей/

3.

10.20-10.50

Хяналтын тухай хуулийн төслийн танилцуулга /Монгол Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү/

4.

10.50-11.50

Иргэд, байгууллагын санал сонсох, хэлэлцэх, саналыг бичгээр хураан авах

5.

11.50-12.00

Хаалт /НИТХ-ын ажлын албаны Захиргаа хуулийн хэлтэс/

 

Мэдээлэл авах: www.citycouncil.mn, www.cityhall.gov.mn, www.ulaanbaatar.mn 

Холбоо барих: НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс 70110202

Захуудыг нүүлгэн шилжүүлэх

Техникийн захуудыг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн дунд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 10-р сарын 8-ны 14 цагаас нийслэлийн иргэний танхимд зохион байгуулна. хэлэлцүүлгийг иргэн Адилбишийн санаачлагаар НЗДТГ-ын ажлын хэсэгтэй хамтран явуулна.

дэлгэрээнү :