Хүүхдийн аюулгүй байдал - сэдэвт сургалт

2012 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 155 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн ба 39 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн хэмжээнд 95 хүүхэд гэмтэж, 14 хүүхэд нас барсан. Иймд Монгол хүний дундаж наслалт, амьдралын чанарт шууд нөлөөлж буй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад салбар хоорондын уялдаа, олон нийт иргэдийн оролцоо нэн чухал байна.
Иймээс Цагдаагмйн ерөнхий газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, хамтран 2012 оны 11 сарын 28-ны өдрийн 09:00-13:00, 14:00- 18:00 цагт "Нийслэлийн төр захиргааны 5-р байр"-ны хурлын танхимд сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар Нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-ийн захирал, сургалтын мөнөжөр, нийгмийн ажилтнуудад хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн талаар мэдлэг олгох юм. Мөн мэргэжлийн байгууллагуудыг мэдээллээр хангах, тэднийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт заах арга зүйн зөвлөмж өгөх болно.
Мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл, санал, зөвлөмж авах шаардлагатай бол дээрх байгууллагуудтай хамтран ажиллахад бүхий л тал дээр нээлттэй байх болно.
Хаана: "Нийслэлийн төр захиргааны 5-р байр, хурлын танхимд
Хуваарь :
  • Баянзүрх, Чингэлтэй, Багахангай, Багануур Баянгол -11 сарын 23-ны өдөр 09.00-13.00
  • Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Налайх - 11 сарын 23-ны өдөр 14.00-18.00
Сургалтын сэдэв:
  • 09.05-09.50 Зам тээврийн осол хэрэгт өртөж буй хүүхдийн талаар болон гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгөх, замын тэмдэг, тэмдэглэгээ, сургуулийн орчины аюулгүй байдлын талаар
    Багш: ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч цагдаагийн дэслэгч Э.Энхболд
  • 09.50-10.50 Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хичээл
    Багш: Билгүүн тулга жолооны курсын багш Мөнхцэцэг
  • 10.50-11.40 Осол гэмтлийн үед анхан шатны эмнэлэгийн тусламж үзүүлэх аргад хүүхдийг сургах.
    Багш: МЗУЗН-ийн ахлах мэргэжилтэн Ууганбаяр
  • 11.40-12.10 Цацруулагчтай цүнхний уут болон цацруулагчтай наалтуудыг хэрэглэж хэвшүүлэх,нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн газрын хамтарсан тушаалын хэрэгжилт
    Багш: Нийслэлийн Боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга X. Чинтогтох 
  • 12.10-13.00 Хүүхдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх.
    Багш: Японы хүүхдийг ивээх сан