Хүүхдийн аюулгүй байдал - сэдэвт сургалт

2012 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 155 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн ба 39 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн хэмжээнд 95 хүүхэд гэмтэж, 14 хүүхэд нас барсан. Иймд Монгол хүний дундаж наслалт, амьдралын чанарт шууд нөлөөлж буй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад салбар хоорондын уялдаа, олон нийт иргэдийн оролцоо нэн чухал байна.
Иймээс Цагдаагмйн ерөнхий газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, хамтран 2012 оны 11 сарын 28-ны өдрийн 09:00-13:00, 14:00- 18:00 цагт "Нийслэлийн төр захиргааны 5-р байр"-ны хурлын танхимд сургалтыг зохион байгуулж байна.

Read more: Хүүхдийн аюулгүй байдал - сэдэвт сургалт