Нийслэлийн хог хаягдлын менежмент ба рекламын самбарын асуудлыг хэлэлцэв

Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг улам сайжруулах тухай болон хотын рекламны самбарыг цэгцлэх тухай нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Улаанбаатар хотын хүн ам, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Эдгээрийг дагаад ахуйгаас болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хог хаягдлын хэмжээ ихэсч хог цуглуулах, түүнийг тээвэрлэх, ангилан ялгаж боловсруулах үйл ажиллагаа орчин үеийн шаардлагаас хоцорч байгаад дүгнэлт хийж дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулжээ.  

Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-ын төсөл,  Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016 төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Read more: Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг

Нийслэлийн Иргэний танхим - хэлэлцүүлгийн зар

Нийслэлийн Иргэний танхимд болох ээлжит хэлэлцүүлгээр доорх асуудлуудыг  2013 оны 1-р сарын 25-ны 10 цагт хийнэ.
  1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам
  2. Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016
Хэлэлцүүлгийг нийслэлийн  захирагчийн ажлын алба эрхлэн хариуцаж, холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд төслүүдийг танилцуулан хэлэлцүүлнэ.
Нийслэл хотын иргэдэд ёс зүй, соёлын ухаарал гэгээрлийг төлөвшүүлэх, хотын өнгө үзэмжийг сэргээсэн үнэн бодит мэдээллийг  гудамж талбайн мэдээллийн хэрэгслээс авах боломж бүрдүүлэх, хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэн  бүрийн санал үнэт хувь нэмэртэй байх тул нийслэлийн иргэд та бүхнийг Нийслэлийн иргэний танхим-д товлосон цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэлэлцүүлэгт оролцох иргэд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. мэйл хаягаар болон 315333, 315335, 70119921, 70110202, 70110292 утсаар бүртгүүлнэ үү.

Гэр ажлын байр мөн үү - хэлэлцүүлэг

“Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлгийг НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс,нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцогсод “Гэр ажлын байр биш” хэмээн шууд хариулж байна.
 
 
 

ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ?

2012 оны 12-р сарын 7-ны Баасан гарагт Нийслэлийн Иргэний танхимд ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ? сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахаар Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн иргэд нээлттэй хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэл хотын иргэн та идэвхтэй оролцоно уу.

Read more: ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ?