Сар шинийн золголт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан Билгийн тооллын XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт өдөр Хангарьд ордонд золгоцгоолоо. Нийслэлийн харъяа газар, алба агенлагийнхан оролцсон сар шинийн золголтод үе үеийн хотын дарга нарыг урин авчирсан нь урьд өмнө болж байгаагүй онцлог үйл явдал болсон байна. Хотын ахмад дарга нар хотын удирдлагуудад талархлаа илэрхийлж, хийж бүтээхээр эхлүүлсэн ажилд нь амжилт хүслээ.
1965-1971 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Д.Цэдэв гуай ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд ууц хөндсөн юм. Тэрээр энэ их хүндэтгэлийг үзүүлсэн нийслэлийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд анх удаа нийслэлийнхээ золголтод уригдан оролцож байгаадаа баяртай байгаагаа хэлж, нийслэлийн албан хаагч нарт сайн сайхны дээдийг хүсэн ерөөлөө.
Харин 1971-1990 онд хотын даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал гуай, Та бүхэн шинэ, шийдэмгий ажлуудыг өрнүүлж , анхдагч болон манлайлж байгааг харахад таатай байна. Нийслэлийн түүхэнд байгаагүй их төсвийг батлуулан олон жил хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ. Тиймээс айлчлан ирсэн Усан могой жил нийслэлийн иргэдэд өгөөжөө өгсөн сайхан жил байна гэдэгт эргэлзэх зүйлгүй гэлээ.