Олон улсын болон Монголын ахмадын өдрийн мэнд хүргэе.

Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн ардчилсан Ахмадын холбоо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн ардчилсан Ахмадын холбооны дарга Д.Хархүү хүндэтгэлийн арга хэмжээг үг хэлж нээв. Хүндэтгэлийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн 9 дүүргийн ахмадын төлөөлөл 1200 гаруй ахмад буурлууд болон бусад албан хүмүүс оролцсон юм.
 
           дэлгэрэнгүй :

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлд

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс төрийн бус байгууллагууд, Шууд ардчилал иргэний оролцооны  чиглэлээр  зохион байгуулагдсан иргэдийн хамтлаг,клубуудийн хүсэлтээр Нийслэлийн иргэний танхимд төрөлжсөн болон сэдэвчилсэн сургалт уулзалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай.
 Энэ удаа алс холын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  ИТХ-ын төлөөлөгчид сумын ИТХ-ын дарга Шишгэдмээ,Сумын засаг дарга М Батцогт  нарын 24 хүн Ховд аймгийн Зэрэг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга,Чингэлтэй дүүргийн зарим иргэд  өөрсдийнхөө хүсэлтээр ирж  12 цагийн сургалт авч байна.

Read more: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлд

Сайн дурын идэвхжүүлэгч нарын сургалт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Шууд ардчилал - иргэний оролцооны бодолгыг иргэдэд түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллах сайн дурын идэвхжүүлэгч нарын ээлжит сургалтаа эхэллээ. Таван өдөр  үргэлжлэх сургалтанд нийслэлийн дүүргүүдээс  45 хүн хамрагдан оролцож байгаа бөгөөд энэ удаагийн сургалт нь практик дадлагын цагийг түлхүү оруулж суралцагсдаар өөрсдөөр нь тодорхой сэдэв бэлтгүүлэн хичээл заалгаж хамтлагаараа шүүн хэлэлцэх, хорооны иргэдийг идэвхжүүлэн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөрөө  илүү өгөөжтэй болох юм.

Сургалтанд оролцогсдын 80 гаруй хувь нь дээд боловсролтой төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна гэж НИТХ-ын  Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Модераторууд (Чиглүүлэгч багш)-ын ээлжит сургалтын төгсөлт

Сургалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д Баттулга сургалтанд оролцогсдод хандан: Шууд ардчилал - Иргэний оролцооны дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлхэд, энэ аугаа үйлсэд тэргүүлэн зүтгэх иргэдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бусдыг үлгэрлэн дагуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сургалтыг явуулж байна.
Энэ удаагийн сургалтанд суралцагсдын дийлэнх нь дээд боловсролтой, төр, иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаж байсан, амьдрал ажлын баялаг туршлагатай хүмүүс, шинэчлэлийн төлөө зүтгэх чин хүслээ тээсэн залуучууд байгаа нь сайхан байна. Шууд ардчилал- иргэний оролцоо гэдэг нь зүгээр нэг холбоо үг биш. Монгол улсын Үндсэн хуулинд эрхэм зорилго болгосон Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмээ цогцлуулан бүтээхэд иргэн бүрийн ухамсартай, хариуцлагатай, идэвхтэй оролцоо нэн чухал болохыг онцгойлон тодорхойлсон, бидний цаашдын хөгжлийн цоо шинэ бодлогын чигийг заасан хувьсгалт дуудлага юм шүү. Та бүхэн энэ эрхэм үйлсийн манлайд нь явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сургалтанд оролцогсдод Шууд ардчилал - Иргэний оролцоо-ны багшийн сертификатыг НИТХ-ын Ажлын албаны дарга Б Энхболд гардуулан төгсөгчидөд баяр хүргэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Манай хороо-Миний оролцоо: 2013.03.23

Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагаа болгон хэрэгжүүлхэд иргэдийн оролцоог хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй болгох зорилгоор Нийслэлийн бүх хороодод Манай хороо-Миний оролцоо сэдэвт сургалтыг гурван шатлалтайгаар явуулахаар НИТХ-ын Ажлын алба шийдвэрлэсэн бөгөөд Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс энэ ажлыг зохион байгуулан хийж Баянзүрх, Багануур, Багахангай дүүргүүдийн бүх хороодод эхний шатны сургалтаа явуулж дуусгалаа. Сургалтанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал дүүргийн засаг дарга М Гончигжав, ЗДТГ-ын дарга Б Мөнхбат, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И Батнасан, дүүргийн засаг дарга С Эрдэнэбаяр, Баянзүрх дүүргийн 8-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэжаргал, Хорооны засаг дарга А. Бямбадолгор, 10-р хорооны ИНХ-ын дарга Б. Амарсайхан хорооны засаг дарга А. Эрдэнэсайхан, 20-р хорооны ИНХ-ын дарга Д. Баттулга засаг дарга, Х. Цэдэнбал, Багануур дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга М Туулсайхан, хорооны засаг дарга Ё Туул, Багахангай дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга А. Сүхболд, хорооны засаг дарга Х. Баяраа, 2-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэхорол, хорооны засаг дарга М. Өсөхдэлгэр зэрэг олон хороодын ИНХ-ын болон засаг дарга нар маш сайн зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын болон Засаг дарга сургалтанд анхаарал бага тавьсны дээр Баянзүрх дүүргийн 11-р хорооны засаг дарга Б. Отгонханд, 27-р хорооны засаг дарга Л. Батдэлгэр нар сургалтанд өөрсдөө оролцсонгүй.
Сургалтыг зохион байгуулахын тулд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторууд бэлтгэх хоёр удаагийн сургалт зохион байгуулж 90 сургагч багш /модератор/ бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтанд сайн дураараа идэвхтэй оролцож байгаагаас модератор Б Нямхүү,Б Өлзийсайхан И Наранцэцэг Б Түмэнбаяр,В Цэцэгсайхан,А Май,нар бусдыгаа манлайлан ажиллаж хичээл заах ур чадвар нь сайжирсаар байна.
Сургалтыг зохион байгуулахад Тогтвортой амьжиргаа төслийн нийслэлийн багийн зохицуулагч Б. Оюунгэрэл, Ч. Буяндэлгэр, Р. Энх-Амгалан, Т. Мягмаржав, Р. Пүрэвсүрэн, Ц. Дэлгэръяа, Г. Энхтуяа, А. Ганцэцэг, С. Мөнхтуяа нар НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж эхэлсэн нь сургалтын зохион байгуулалт үр нөлөөллийг дээшлүүлэх сайн эхлэл боллоо.
Ирэх долоо хоногоос Хан-Уул дүүрэгт сургалтууд явагдана.
гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.             Дэлгэрэнгүйг доорхи холбоосонд дарж үзнэ үү.