Сайн дурын идэвхжүүлэгч нарын сургалт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Шууд ардчилал - иргэний оролцооны бодолгыг иргэдэд түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллах сайн дурын идэвхжүүлэгч нарын ээлжит сургалтаа эхэллээ. Таван өдөр  үргэлжлэх сургалтанд нийслэлийн дүүргүүдээс  45 хүн хамрагдан оролцож байгаа бөгөөд энэ удаагийн сургалт нь практик дадлагын цагийг түлхүү оруулж суралцагсдаар өөрсдөөр нь тодорхой сэдэв бэлтгүүлэн хичээл заалгаж хамтлагаараа шүүн хэлэлцэх, хорооны иргэдийг идэвхжүүлэн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөрөө  илүү өгөөжтэй болох юм.

Сургалтанд оролцогсдын 80 гаруй хувь нь дээд боловсролтой төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна гэж НИТХ-ын  Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.