Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэд, оршин суугчид танаа

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Чингэлтэй дүүргийн 7-р хорооны оршин суугчдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны Бямба гарагт 11 цагаас "Сэтгэмж" цогцолбор сургуулийн спорт заалд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.

дэлгэрэнгүйг эндээс уншина уу.