Хорооны Иргэний танхимын нээлт

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Улаанбаатар хотын НААСТөслийн хүрээнд ЯНХС-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг "Иргэдийн оролцоог дэмжих төсөл" хамтран Нийслэлийн анхны Иргэний танхим байгууллаа. 

2013 оны 2 дугаар сарын 22-нд нээгдэх Иргэний танхимын нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Б.Энхболд, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд нар болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж тус хорооны иргэдэд баяр хүргэхээ албан ёсоор мэдэгдээд байна.  Хорооны Иргэний танхим нээгдсэнээр иргэд оршин суугаа хорооныхоо үйл хэрэг, хөгжил дэвшилд өөрийн дуу хоолой, хувь нэмрийг оруулах боломжоор хангагдах юм. Хорооны иргэд Иргэний танхимаа талархан хүлээн авч байна.

мэдээллийн эх сурвалж