Модераторууд (Чиглүүлэгч багш)-ын ээлжит сургалтын төгсөлт

Сургалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д Баттулга сургалтанд оролцогсдод хандан: Шууд ардчилал - Иргэний оролцооны дунд болон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлхэд, энэ аугаа үйлсэд тэргүүлэн зүтгэх иргэдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бусдыг үлгэрлэн дагуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сургалтыг явуулж байна.
Энэ удаагийн сургалтанд суралцагсдын дийлэнх нь дээд боловсролтой, төр, иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаж байсан, амьдрал ажлын баялаг туршлагатай хүмүүс, шинэчлэлийн төлөө зүтгэх чин хүслээ тээсэн залуучууд байгаа нь сайхан байна. Шууд ардчилал- иргэний оролцоо гэдэг нь зүгээр нэг холбоо үг биш. Монгол улсын Үндсэн хуулинд эрхэм зорилго болгосон Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмээ цогцлуулан бүтээхэд иргэн бүрийн ухамсартай, хариуцлагатай, идэвхтэй оролцоо нэн чухал болохыг онцгойлон тодорхойлсон, бидний цаашдын хөгжлийн цоо шинэ бодлогын чигийг заасан хувьсгалт дуудлага юм шүү. Та бүхэн энэ эрхэм үйлсийн манлайд нь явна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сургалтанд оролцогсдод Шууд ардчилал - Иргэний оролцоо-ны багшийн сертификатыг НИТХ-ын Ажлын албаны дарга Б Энхболд гардуулан төгсөгчидөд баяр хүргэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Манай хороо-Миний оролцоо: 2013.03.23

Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг-ийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж үйл ажиллагаа болгон хэрэгжүүлхэд иргэдийн оролцоог хариуцлагатай, санаачлагатай, идэвхитэй болгох зорилгоор Нийслэлийн бүх хороодод Манай хороо-Миний оролцоо сэдэвт сургалтыг гурван шатлалтайгаар явуулахаар НИТХ-ын Ажлын алба шийдвэрлэсэн бөгөөд Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс энэ ажлыг зохион байгуулан хийж Баянзүрх, Багануур, Багахангай дүүргүүдийн бүх хороодод эхний шатны сургалтаа явуулж дуусгалаа. Сургалтанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал дүүргийн засаг дарга М Гончигжав, ЗДТГ-ын дарга Б Мөнхбат, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И Батнасан, дүүргийн засаг дарга С Эрдэнэбаяр, Баянзүрх дүүргийн 8-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэжаргал, Хорооны засаг дарга А. Бямбадолгор, 10-р хорооны ИНХ-ын дарга Б. Амарсайхан хорооны засаг дарга А. Эрдэнэсайхан, 20-р хорооны ИНХ-ын дарга Д. Баттулга засаг дарга, Х. Цэдэнбал, Багануур дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга М Туулсайхан, хорооны засаг дарга Ё Туул, Багахангай дүүргийн 1-р хорооны ИНХ-ын дарга А. Сүхболд, хорооны засаг дарга Х. Баяраа, 2-р хорооны ИНХ-ын дарга Б. Эрдэнэхорол, хорооны засаг дарга М. Өсөхдэлгэр зэрэг олон хороодын ИНХ-ын болон засаг дарга нар маш сайн зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын болон Засаг дарга сургалтанд анхаарал бага тавьсны дээр Баянзүрх дүүргийн 11-р хорооны засаг дарга Б. Отгонханд, 27-р хорооны засаг дарга Л. Батдэлгэр нар сургалтанд өөрсдөө оролцсонгүй.
Сургалтыг зохион байгуулахын тулд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторууд бэлтгэх хоёр удаагийн сургалт зохион байгуулж 90 сургагч багш /модератор/ бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтанд сайн дураараа идэвхтэй оролцож байгаагаас модератор Б Нямхүү,Б Өлзийсайхан И Наранцэцэг Б Түмэнбаяр,В Цэцэгсайхан,А Май,нар бусдыгаа манлайлан ажиллаж хичээл заах ур чадвар нь сайжирсаар байна.
Сургалтыг зохион байгуулахад Тогтвортой амьжиргаа төслийн нийслэлийн багийн зохицуулагч Б. Оюунгэрэл, Ч. Буяндэлгэр, Р. Энх-Амгалан, Т. Мягмаржав, Р. Пүрэвсүрэн, Ц. Дэлгэръяа, Г. Энхтуяа, А. Ганцэцэг, С. Мөнхтуяа нар НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж эхэлсэн нь сургалтын зохион байгуулалт үр нөлөөллийг дээшлүүлэх сайн эхлэл боллоо.
Ирэх долоо хоногоос Хан-Уул дүүрэгт сургалтууд явагдана.
гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.             Дэлгэрэнгүйг доорхи холбоосонд дарж үзнэ үү.

Үзүүлэх сургалт

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс модераторуудыг дадлагажуулах, үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Үзүүлэх сургалтанд оролцсон модераторууд тус бүр нэг хичээл бэлтгэн зааж Хэлтсийн зохион зохион байгуулагчид хичээл тус бүрд нь үнэлэлт өгч, харилцан санал солилцсон нь үр дүнтэй болж, Шууд ардчилал иргэний оролцооны бодлогын сургалтыг хэрхэн зохион байгуулах, хичээл тус бүрийг заах аргаа нэгтгэн хэлэлцлээ. Модератор Б Өлзийсайхан, Чогсом, Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч Р. Пүрэвсүрэн нарын заасан хичээл агуулгаа тодорхой илэрхийлж бусаддаа жишээ болохуйц байлаа гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны иргэд, оршин суугчид аа!

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны нутаг дэвсгэрт Улаанхуарангаас   16-р хорооллын зүүн Батлан хамгаалахын Их сургуулийн урдуур, газарчингээр эргэж Шар хадын  зам,доош Эрдэнэтолгойн шинэ замаар уруудаад Цагдаагийн академийн уулзвараас зүүн чиглэлийн төв замаар 68-р сургуулийн дэргэдүүр ирдэг далан-гаар хязгаарласан талбайд дахин төлөвлөлт хийн орчин үеийн  сайхан хороолол  барихаар төлөвлөгдсөн байна.Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлхэд дээр заасан төлөвлөгдсөн бүсд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал,оролцоо дэмжлэг нэн чухал байгаа тул нийслэлийн удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож  ярилцахаар 1-р сарын 27-ны Ням гарагийн 13 цагт  68-р сургуулийн зааланд ирэхийг урьж байна.
дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны дүрэм

Шууд ардчилал иргэний оролцооны хөтөлбөрийн хүрээнд сум,баг,хороодын үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгох,зохицуулалтын ерөнхий үзэл баримтлал нь иргэд.иргэдийн нийтийн хурал,засаг даргын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоож орон нутгийн засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай болон бусад хууль тогтоомжинд эдгээр анхан шатны нэгжүүдийг эрх зүйн зохицуулалтгүй орхигдуулснаас нутгийн иргэдийн өөрөө удирдах ёсыг Улс төрийн намууд булаан авч иргэдийг үзэл баримтлалаар нь хоёр тал болгон дунд нь мэн хаяж шууд ардчилалын хэв шинжийг алдагдуулж байгааг арилгаж Нутгийн иргэдийг өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хамтаараа шийддэг болгоход чиглүүлэн энэ дүрмийн төслийг та нөхдөөр хэлэлцүүлэхээр илгээж байна. Санал бодлоо илэрхийлж Монгол улсын ардчилсан шинэчлэлийн үйлсэд нэмэр оруулахыг хүсье.

Хүндэтгэсэн Д Хархүү:
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч

Дэлгэрэнгүй :  Чингэлтэй дүүргийн 2-р хорооны дүрэм