МАНАЙ ХОРОО - МИНИЙ ОРОЛЦОО, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс зохион байгуулагдаж буй "МАНАЙ ХОРОО - МИНИЙ ОРОЛЦОО" сургалт Чингэлтэй дүүргийн 14-р хороонд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагын сургалтын Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Б.Эрдэнэбулганаар ахлуулсан баг удирдан явуулсан байна. Иргэний оролцооны идэвхжүүлэгч, сургагч багшаар Д.Алдархишиг, А.Нарантуяа, Б.Цэцэгээ нар ажилласан бөгөөд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн дагуу Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэд оршин суугчдад мэдээ, мэдээллийг хүргэлээ. Тус хорооны иргэд "Шууд ардчилал - Иргэний оролцоо"-ны үзэл санааг дэмжин хүлээн авч, цаашдын хорооны асуудлын дээрх зарчимын дагуу шийдвэрлэх нь тун зүйтэй юм хэмээн мэдэгдэж байлаа. Энэ сургалтанд хорооны удирдлагын зүгээс Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Батанов болон Хорооны Засаг дарга Л.Давийчомбо нар оролцлоо. Хорооны ИНХ-ын дарга Б.Батанов сургалтыг нээж хэлсэн үгэндээ иргэдийн оролцоо өнөөгийн орон нутгийн удирдлагын аль түвшинд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд, хорооныхоо иргэдийн цаашдын хорооны шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриаллаа. Харин сургалтын төгсгөлд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Засаг дарга Л.Давийчомбо хорооны иргэд, оршин суугчиддаа хандан манай хороо зар мэдээ түгээх, иргэдэд мэдээ мэдээллийг хурдан шуурхай, ил тод, ижил хэмжээнд хүргэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байгаа, уламжлалт арга болох зар мэдээний самбарыг олон нийтийн газруудад байрлуулхаас гадна хорооны цахим хуудас ажиллуулхаар төлөвлөж байна. Энэхүү цахим хуудсаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 14-р хороо иргэд оршин суугчид маань хүссэн мэдээлэл бүрээ авах боломжтой болох юм. Үүнээс гадна гудамж бүрийг бүлгийн зохион байгуулалтанд оруулхаар төлөвлөг байгаагаа мэдэгдлээ. Энэхүү сургалтанд тухайн хорооны 1783 өрхийн 8174 иргэд оршин суугчдаас 140 иргэн хүрэлцэн ирж оролцлоо. гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс ахлах зохион байгуулагч Б. Эрдэнэбулган мэдээллээ.
Дэлгэрэнгүйг доорхи холбоосонд дарж үзнэ үү.
 
 

Хернандо Гарзон: Нийслэл төсвийн нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй.

Дэлхийн банкны эдийн засагчид  “Улаанбаатар хотын санхүүжилт” судалгааг НЗДТГ-ын захиалгаар хийж, дүнгээ танилцуулсан. Судалгааны ажлын хэсгийн мэргэжилтэн Төрийн санхүүгийн эдийн засагч, олон улсын зөвлөх Хернандо Гарзоноос судалгааны үр дүнгийн талаар сонирхлоо.
-Улаанбаатар хотын санхүүжилтийн тогтолцоо, төсвийг судалж үзэхэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна вэ?
-Улаанбаатарын хувьд олон давуу талтай хот. Нийслэлийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөлд судалгаа хийлээ. Нийслэл төсвөө юунд хэрхэн зарцуулж буйгаа иргэдэд тайлагнадаг систем алга. Улаанбаатар хотын орлого, үүнийг дагаад зарцуулалт нь нэмэгдэж буй нь сайн үзүүлэлт.  Хөрөнгийг юунд,  яаж зарцуулсанаа иргэдэд тайлагнадаг, ил тод нээлттэй төсвийг олон улсад сайн туршлага гэж хэлдэг. Дүүрэг болон хотын захиргааны чиг үүргийн давхардал их байгаа нь үйлчилгээний зардлыг өсгөж байна. Тухайлбал, орон сууц, нийтийн аж ахуй, зам гүүр барих, хот тохижилт, байгаль орчин хамгаалах зэрэг асуудалд давхцаж байна. 

Read more: Хернандо Гарзон: Нийслэл төсвийн нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороодын иргэд, оршин суугчид аа!

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6-р хороодын оршин суугчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны 13 цагаас тус дүүргийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр сургуулийн спортын зааланд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.

дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Хотын хөгжлийн тулгуур асуудлууд .. нээлттэй засаглал, иргэдийн оролцоо, хот төлөвлөлт, бүсчлэл

Сэдэв: ХОТЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР АСУУДЛУУД .. НЭЭЛТТЭЙ ЗАСАГЛАЛ, ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БҮСЧЛЭЛ - СУРГАЛТ

Зочин: Доктор, профессор Анн Алтман /АНУ, Коннектикут муж улс, Хамден хот, Төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн комиссын дарга, Иелийн Их сургуулийн профессор/
Сургалтанд оролцогчид: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Хурлын Ажлын Албаны ажилтан, албан хаагчид; Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Захирагчийн Ажлын Албаны ажилтан, албан хаагчид.
Сургалт зохион байгуулагч: НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
Сургалтын огноо: 2012 оны 11 дүгээр сар 20, Мягмар гараг, 10:00-16:00 цаг
Сургалт болох газар: Хангарьд ордон, 14-р давхар, Хуралдааны танхим

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэд, оршин суугчид аа!

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Сүхбаатар дүүргийн 15-р хорооны оршин суугчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-нд тус хорооны 58 дугаар сургуулийн урлагийн зааланд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.
дэлгэрэнгүйг эндээс уншина уу.