Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот хээрийн хогийн савны шинэчлэл - чуулга уулзалт

2012 оны 12-р сарын 10-ны 9:00 цагт Соёлын төв өргөөнд УИХ-ын гишүүн “Иргэдийн нөхөрлөл – хөгжлийн сан”-гийн тэргүүн Л.Болд, дэд тэргүүн Ц.Оюунгэрэл, “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба”, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо”-той хамтран Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот хээрийн хогийн савны шинэчлэл - чуулга уулзалт нийслэл орон нутгийн хэмжээнд зохион байгуулах гэж байна. Тус чуулганы гол зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилан багасгадаг, байгаль орчинд хамгийн ээлтэй ажил үйлчилгээ явуулдаг хоёрдогч хоёрдогч түүхий эд цуглуулагч болон хөдөлмөр эрхэлэгчдийг нэг дор урин, хот хээрийн хогийн савны шинэчлэлийн талаар тэдний санал бодлыг сонсон, тэдний нийгэмшүүлэх, эрүүл ахуй, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршино.