Парламентын сэтгүүлчид Щвейцарийн шууд ардчиллыг судална.

Парламентын сэтгүүлчдийн холбоо Щвейцарийн холбооны улсыг гадаадад сурталчлах агентлагтай хамтран шууд ардчилал, иргэний оролцооны талаар сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх үүднээс туршлага судлахаар болжээ. Туршлага судлах багийнхан маргааш Швейцарийн холбооны улсыг зорино. Тус багийн бүрэлдэхүүнд сонины сэтгүүлчид багтсан бөгөөд  Арау, Берн, Люцерн, Цюрих хотуудад ажиллаж Щвейцарийн холбооны улсын парламент, орон нутгийн иргэдийн нийтийн хурал, засаг захиргааны байгууллага, Ардчилал судлалын төв, Холбооны институт, Люцерны их сургууль, сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагаатай танилцах юм байна. Харин Парламентын сэтгүүлчдийн холбооноос “Дээрх арга хэмжээ нь Щвейцарийн шууд ардчиллын загварын талаар олон нийтэд бодит мэдээлэл хүргэх, холбооны гадаад харилцааны үйл ажиллагааг өргөтгөхөд чиглэсэн чухал алхам болно” гэж үзэж байна.