Иргэд оролцоод шийдээд ирэхээр хариуцлага, итгэлцэл хоёр нэмэгдэнэ, иргэн, дарга хоёр түншүүд болно.

Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд маш их тодорхой бичсэн байдаг. Монгол Улсад засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж. Ерөөсөө Үндсэн хуулиас эхтэй юм шүү дээ. Яг энэ зааланд 70 хэдэн өдөр ярилцаж байгаад баталсан энэ Үндсэн хуульд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож /шууд оролцож гэдэг үг нь өгүүлбэрийн эхэндээ байгаа шүү/, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн байна.

Бид сүүлийн 20-иод жил Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн дарга, Засаг даргын эрх мэдлийн тухай л ярьж ирсэн. Нөгөө иргэдийнхээ шууд оролцооны тухай, Үндсэн хууль дээр тавигдсан байгаа энэ зорилгын талаар бага ярьжээ. Одоо энэ ажлаа хийх цаг болсон нь эндээс харагдаж байна. Эндээс харвал манай дээд эрх мэдэл ард иргэдэд, иргэн хүнд байна. Бидний дээд танхим бол иргэний танхим гэж ойлгох хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү