Могой жил нийслэлчүүдэд бүтээн байгуулалт ундарсан , амжилтын эхлэл байх болно.

Энэ удаагийн « Нийслэлийн зочин » буландаа НИТХ-ын дарга Д.Баттулгыг урьж, ярилцлаа.
-Удахгүй cap шинийн баяр болох гэж байна. Гарч буй могой жилд хотын өнгө ямар байх бол. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Cap шинийн баяр гэдэг монголчуудын уламжлалт ёс заншил, ёслолын өдөр. Мөн энэ баяраар бид бүтән жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирж байгаа онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрийнхөө ажил, амьдралыг сонжиж, үнэлэлт өгдөг үе шүү дээ. Гарч буй могой жил нийслэл хотод маань өнтэй, өгөөжтэй, үр бүтээлтэй жил болох байх.

-НИТХ-ын шинэ бүрэлдэхүүн нэг жил болоогүй ч багагүй ажил хийлээ. Энэ бүхнийг луу жилийн эцэст дүгнэж хэлбэл?
-Бид ажлаа хүлээн авсан цагаас эхлэн ханцуй шамлан зүтгэж байна. Нэг их том биш ч иргэдийн сэтгэлд нийцсэн ажлыг тодорхой хэмжээнд хийж чадсан. Мөн тэдний санал бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшинд ажилласан. Гэхдээ жинхэнэ үнэн зөв үнэлэлтийг иргэд л өгдөг шүү дээ. Цаашид илүү их зорилго тавина. Ирж буй могой жил нийслэлийн иргэдийн хувьд ч, удирдах ажилтны хүрээнд ч бүтээн байгуулалт ундарсан, амжилтын эхлэл болно гэж найдаж байна. Тиймээс бидэнд иргэн бүрийн дуу хоолойг сонсож, хамгийн оновчтой шийдвэрийг гаргах үүрэг, хариуцлага нэмэгдэж байгаа юм.

Read more: Могой жил нийслэлчүүдэд бүтээн байгуулалт ундарсан , амжилтын эхлэл байх болно.

Хөдөлмөрч хүнд боломж боломж нээлттэй - үзэсгэлэн яармаг, худалдаа

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь 2010 онд байгуулагдсан 12 ажилтантай, үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгөх сургалт, хөнгөлттэй зээлэнд хамруулах, хэлэлцүүлэг зохион явуулах, үзэсгэлэн яармаг зохион явуулах мөн нэг цэгийн мэдээлэл инкубацийн үйлчлигээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.
Үйл ажиллагааны танилцуулга Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид аливаад санаачлагатай амьдралынхаа чансааг дээшлүүлэх хүсэлтэй, хотын жишигтэй хөгжлийг дэмжигч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй иргэдийнхээ бизнес эрхлэх эрмэлзлэлийг бодитойгоор тэтгэж иргэд аж ахуй нэгжийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбож өгөхөд оршино.

Read more: Хөдөлмөрч хүнд боломж боломж нээлттэй - үзэсгэлэн яармаг, худалдаа

Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот хээрийн хогийн савны шинэчлэл - чуулга уулзалт

2012 оны 12-р сарын 10-ны 9:00 цагт Соёлын төв өргөөнд УИХ-ын гишүүн “Иргэдийн нөхөрлөл – хөгжлийн сан”-гийн тэргүүн Л.Болд, дэд тэргүүн Ц.Оюунгэрэл, “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба”, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо”-той хамтран Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот хээрийн хогийн савны шинэчлэл - чуулга уулзалт нийслэл орон нутгийн хэмжээнд зохион байгуулах гэж байна. Тус чуулганы гол зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилан багасгадаг, байгаль орчинд хамгийн ээлтэй ажил үйлчилгээ явуулдаг хоёрдогч хоёрдогч түүхий эд цуглуулагч болон хөдөлмөр эрхэлэгчдийг нэг дор урин, хот хээрийн хогийн савны шинэчлэлийн талаар тэдний санал бодлыг сонсон, тэдний нийгэмшүүлэх, эрүүл ахуй, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршино.

Хот шинэ Ерөнхий менежертэй боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Ч.Батыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүний оронд Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Болдын Бадралыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Б.Бадрал нь 1963 онд төрсөн. 1970-1980 онд Зөвлөлтийн 2-р дунд сургууль, 1980-1981 онд Политехникийн дээд сургуулийн Инженерийн бэлтгэл, 1981-1986 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженер, 1992-1993 онд Удирдлагын Институт, 2000-2002 онд Австрали улсын UNSW-д суралцаж төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. Цэргийн алба хаасан.

Read more: Хот шинэ Ерөнхий менежертэй боллоо

Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг Нийслэлийн засаг захиргааны 5-р байр/Хүүхэд залуучуудын соёлын төвийн байр/-анд байрладаг Нийслэлийн иргэний танхимд 2012 оны 11-р сарын 20-ны 14.00-оос болно.


НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, №213, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Subcategories

  • Мэдээ
    • Дотоод мэдээ

      Component ImageEach component ... the extension managers.

    • Нийтлэлчдийн мэдээлэл

      Media ImageНийтлэлчдийн мэдээллийн мөрөөр...

      • Б.Баттүвшин
      • Жагдлын ХЭРЛЭНТУУЛ

        нитх-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн Гадаад харилцаа,олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулагч Жагдлын ХЭРЛЭНТУУЛ танилцуулж байна

      • ЭНХМАНЛАЙ Сүхээ
        Сургалтын болон арга хэмжээний төлөвлөлт, бичиг хэрэг, хэвлэл мэдээлэл хариуцсан зохион байгуулагч
      • Б.Ганболд

        Languages ImageМэдээллийн технологи, компьютер программ хангамж, тоон архив хариуцсан зохион байгуулагч

        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

      • ХАРХҮҮ Доноров

        Зохион байгуулалт, хүний нөөц, ерөнхий төлөвлөлт хариуцсан зохион байгуулагч

        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

      • Бээжин ЭРДЭНЭБУЛГАН
        Социологи, нийгмийн санаа бодлын тандалт судалгааны асуудал хариуцсан зохион байгуулагч
        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • Чулуун-Очир МӨНХ-ЭРДЭНЭ
        Эдийн засгийн төлөвлөлт хариуцсан зохион байгуулагч
        This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
        99226587


    • Шуурхай мэдээ