Орон нүтгийн төсвийн ил тод, нээлпэй байдлын загвар стандарт

  • Print
Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, "Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээнээс хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд боловсруулсан ОРОН НҮТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛПЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТ-ЫГ танилцуулж хэлэлцүүлэх арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимтай хамтран зохион байгууллалаа.

Хэлэлцүүлэг 2013 оны 3 дугаар сарын 19-ны Мягмар гаригийн 14:30 - 17:00 цагт Нийслэлийн Иргэний Танхимд боллоо.
хэлэлцүүлэгт:

  • ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА,
  • ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САЙТ БА ЦААШИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ БОЛОМЖУУД (Баянзүрх дүүргийн цахим сайтын жишээн дээр),
  • ОРОН НУТГИЙН НОМЫН САНД ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН БУЛАН БАЙГУУЛАХ АСУУДАЛ (Улаанбаатар хотын мэдээллийн булангийн жишээн дээр),
  • ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ БА МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.