Модератор-Идэвхжүүлэгч бэлтгэх сургалтандаа урьж байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны иргэний оролцооны хэлтэс Шууд ардчилал - Иргэний оролцооны  модератор багш бэлтгэх гуравдах ээлжийн 40 цагийн сургалтандаа урьж байна.
  • Сургалт эхлэх: 2013 оны 3-р сарын 25
  • Сургалт үргэлжлэх хугацаа: Өглөө  9 цагаас орой 18 цаг хүртэл

Суралцахыг хүсэгчдийг бүртгэхдээ харгалзах үзүүлэлт:

  • 28-аас дээш настай
  • Дээд боловсролтой
  • Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх чин эрмэлзлэлтэй
  • Суралцасны дараа иргэдийн дунд зохиох сургалт болон бусад арга хэмжээнд сайн дураараа  идэвхтэй оролцох боломжтой.
  • Бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай
  • Урнаар илтгэх чадвар

зэрэг болно
Бүртгүүлэхийг хүссэн иргэд Нийслэлийн засаг захиргааны 5-р байранд ажлын цагаар өөрийн биеэр 2 хувь зурагтай ирэхийг урья
Лавлах зүйлээ 70119921,70110202,  утсаар асуугаарай.