Шууд ардчилалын багш нарын уулзалт

2012 оны 9-р сарын 8-нд Төрийн ордонд болсон Шууд ардчилал-иргэний оролцоо сургалтанд оролцсон шууд ардчилалын багш нарын уулзалт нийслэлийн Иргэний танхимд 5-р сарын 23-нд боллоо. Энэ удаагийн уулзалтанд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Шууд ардчилалын багш нар оролцож Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны үндэсний бодлогын баримт бичиг–ийн хэрэгжилт  дүүрэг хороодод хэрхэн явагдаж байгаа талаар саналаа  солилцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцан тогтлоо.
Ирэх 2014 оны орон нутгийн хөгжлийн сан, төсвийн төслийг 7-р сарын нэгнээс өмнө иргэдээр хэлэлцүүлэн санал авах хуультай бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан энэ ажил хугацаандаа хийгдэхгүй байж болзошгүй байгаа тул иргэд оролцоо санаачлагыг өрнүүлэн идэвхжүүлж 6-р сард багтаан бүх хороодоор  санал авах ажлыг өрнүүлэх, Бодлогын баримт бичгийн  үзэл санааг сайн хэрэгжүүлж байгаа загвар хороодыг бий болгох, хороодод олон нийтийн омбудсман /заргач/-уудын бүлэг байгуулж эдэнд зориулсан сургалт явуулах нь зүйтэй байна гэсэн саналууд гарч түүнийг хэрэгжүүлэх бүх талын арга хэмжээ авахаа НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б Баттүвшин илэрхийллээ.

 

Уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Дашдорж оролцож багш нарын тавьсан санал хүсэлтүүдийг хэрэгжүүлэх талаар Иргэний оролцооны хэлтсээс зохиох ажилд бүх талын дэмжлэг үзүүлнэ,Та нөхөд идэвхтэй сайн ажиллаж төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ямар нэгэн нам харгалзахгүйгээр иргэн бүрд хүрч ажиллан тэднийг нэг зорилгод чиглүүлэх талаар чармайлт гарган ажиллаарай гэлээ.