Эрх чөлөө, эх орон хоёр минь бүтэн байг ээ.

Хүмүүс шийдэлд, ажилд оролцохыг хүсэж байна. Учир нь иргэний оролцоотой шийдэл, хувь хүний бүтээсэн зүйл, түүний үр дүн хүнд наалдаж байна. Улс орны хувьд ч аливаа ажил амжилт хүндээ хүрч байж л ололт болж байна. Манай Улсад бий болж байгаа баялгийн гуравны хоёроос илүү хувийг төрийн мэдлийн бус салбар бүтээж байна.
Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан мөнгөө хэрхэн үр бүтээлтэй зарцуулах тухай иргэд ид хэлэлцэж байна. Багийн хурлын хэлэлцүүлэг УИХ-ын хуралдаанаас дутахгүй сонирхолтой, дутахгүй бүтээлч болж байна. Яам агентлагийн мэргэжилтэн, сайд дарга нар баг,хорооны хуралд очих хэрэгтэй. Хүмүүс асуудлыг өөрсдөө оролцож шийдсэнээр уг шийдлийн хяналт сайжирна. Хяналт сайжирснаар гүйцэтгэл нь чанаржина.
Иргэд оролцоод асуудал шийдээд ирэхээр асуудлын шийдэл амьдралд ойртож байна. Тэд аль нэг намыг, сонгуулийн хөтөлбөр, эсвэл хэн нэг даргын нэр төрийг бодсон бус өөрсдийгөө бодсон шийдвэр гаргаж байна. Шуудхан хэлэхэд амьдралтайгаа, амьдарч байгаа орчинтойгоо уялдуулж шийдвэр гаргаж байна. Энэ нь хүндээ ч хэрэгтэй, байгальдаа ч ээлтэй шийдэл болж чадаж байна. Ийм шийдэл нь Монголчуудыг эрүүл амгалан, тэгш дүүрэн амьдрал руу хөтлөх болно.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Шууд ардчиллын давалгаа Дарханд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Хүний эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилго бүхий шууд ардчиллын эхний сургалтыг өмнө нь нийслэлд зохион байгуулж, түүнд оролцсон хүмүүст “Шууд ардчиллын сургагч-багш” гэсэн гэрчилгээ олгосон билээ. Энэхүү сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар орон нутагт ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран арваннэгдүгээр сараас зохион байгуулж эхлээд байна.

Read more: Шууд ардчиллын давалгаа Дарханд

Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт

Орон нутаг дахь “Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Төв аймгийн Зуунмод сумаас эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүний эрх, эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилгын хүрээнд “Шууд ардчилал – Иргэдийн оролцоо” сургалтыг өнөөдрөөс /2012.11.01/ орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж эхэллээ.

Read more: Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт